Мэдээ мэдээлэл

МУК-ийн ХУТ-ээс зохион байгуулсан “Монголын шинэ хөгжим-100 жил” VII уралдаан амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Уралдаанд оролцсон нийт сурагчдадаа халуун баяр хүргэе. Энэ жилийн уралдаан нь зөвхөн ахлах анги болон бакалаврын түвшний оюутан сурагчдыг хамарснаараа онцлог байлаа.

МУК-ийн ХУТ-ээс зохион байгуулсан “Монголын шинэ хөгжим-100 жил” VII уралдаан амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Уралдаанд оролцсон нийт сурагчдадаа халуун баяр хүргэе. Энэ жилийн уралдаан нь зөвхөн ахлах анги болон бакалаврын түвшний оюутан сурагчдыг хамарснаараа онцлог байлаа.
Тэмцээний 2-р дугаар шатны шалгаруулалт амжилтай өрнөж дууслаа.
Уралдааны Б ангилал:
тэргүүн байранд Б.Бат-Үйлст 12в “Морин хуурын дөрвөл”
хоёрдугаар байранд 11б Э.Эрмүүн “Цөлийн зүүд”
гуравдугаар байранд М.Гэрэлцэцэг 12в “Ардын хоёр дуун дээр сэдэвлэсэн вариац”, А.Төгс-Ирээдүй 11а “Хорьдол сарьдаг”
тусгай байранд Ц.Гүнбилэг 12а “Үргэлжлэл бий ”, С.Есүй 12а “Гавалмаа” бүтээлүүд тус тус шалгарлаа.
Уралдааны А ангилал:
тэргүүн байранд Ч.Тэмүүжин I курс “Аянга”
гуравдугаар байранд Г.Амартүвшин I курс “Манан” бүтээлүүд тус тус шалгарлаа.
Уралдааныг ивээн тэтгэсэн “Нэгүн” студийн захирал Б.Одбаяр хүрэлцэн ирж шагнал гардуулах үеэр сурагчдад гарын бэлэг гардуулсан бөгөөд өөрөө хөгжмийг нь бичиж байсан “Тамгагүй төр” жүжгийн комик номыг бэлэглэсэнд гүн талархаж байна.
Мөн шагнал гардуулах үеэр KAWAI компаний захирал Б.Бат-Өлзий хүрэлцэн ирсэн бөгөөд ХУТ-ийн багш С.Энхбулагийн санаачилгаар KAWAI компаний зүгээс уралдаанд оролцсон сурагчдаас хөгжмийн зохиомжийн ангид элсэн орсон тохиолдолд 3 сурагчийн 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг хариуцан, уран бүтээлээ туурвихад нь дэмжлэг үзүүлэх болсныг зарласан мөч байлаа.
Мөн уралдааны үеэр том туслалцаа үзүүлсэн багш нар болон уралдааны зарлал, постер бүрийн загварыг урлан гаргасан Amarada Da багш, сэтгэл гарган тусалсан Batbayar Shagj багш нартаа гүн талархал илэрхийлж байна.
Уралдаанд хүрэлцэн ирсэн хүндэт багш, оюутан сурагчид болон эцэг эхчүүддээ баярлалаа.
Монгол улсын Консерваторийн ХУДС, Хөгжмийн онолын тэнхим
2024-04-30
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.