Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Консерваторт дараах удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулж авна.

СУРГАЛТЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА

Албан тушаалд тавигдах шаардлага:

  1. Боловсрол – Магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Мэргэжил – Багш, боловсрол, урлагийн мэргэжилтэй
  3. Туршлага: –  Боловсрол сургалтын байгууллагад 8-с дээш жил ажилласан.
  4. Ур чадвар: – Дээд боловсрол олгох сургалтын агуулга тодорхойлох, боловсролын баримт бичиг боловсруулах, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах, үнэлж дүгнэх, бие даан асуудал шийдвэрлэх, хариуцлага хүлээх, бүтээлч санаачилга дэвшүүлэх,   манлайлах ур чадвартай байх,

– Мэдээлэлд тулгуурласан системийн шинжилгээ хийх, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх

 

Албан тушаалын чиг үүрэг:

  1. Сургуулийн бүх төвшний сургалтын бодлого, төлөвлөлт, хяналтын ажлыг удирдах, зохион байгуулах;
  2. Сургалтын агуулга, технологи, арга зүйг олон улсын жишигт нийцүүлэх бодлого боловсруулах;
  3. Сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр шинээр буй болгох, шинэчлэх, батлах, өөрчлөлт оруулах, хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах;
  4. Багш бэлтгэх, сонгон шалгаруулах, багшийг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх, багш, хичээлийн туслах ажилтан, тэнхимийн эрхлэгчийн ажлыг дүгнэх, аттестатчилахтай холбоотой харилцааг нэгдсэн удирдлагаар хангах
  5. Багш нарын сургалтын цагийн ачааллыг хянаж, багшийн зохистой орон тоог хангах;
  6. Сургалтын ажлын чанарыг сайжруулах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, магадлан итгэмжлэл, сургалтын дотоод чанарын удирдлагын асуудлыг хариуцан зохицуулах;
  7. Суралцагчийн бие даасан үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг удирдлагаар хангах, хянах;
  8. Суралцагчийн шилжилт, хөдөлгөөнийг зохицуулах;
  9. Суралцагчийн мэдлэг чадварыг дүгнэх, энэ үйл ажиллагаанд орчин үеийн техник хэрэгсэл, арга ашиглах асуудлыг удирдан зохион байгуулах;

Бүрдүүлэх материал

  1. Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан/
  1. Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /Нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа/
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар
  3. Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй

Материалыг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны 17:00 цаг хүртэл хугацаанд МУК-ын 1-р байрны 104 тоотод хүлээн авна.

Холбоо барих дугаар: 99030795

Монгол улсын Консерваторын захиргаа

2024-09-19
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.