Монгол, оросын их, дээд сургуулиудын ректоруудын анхдугаар чуулган энэ сарын 4-6-ны өдрүүдэд Бүгд найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо зохион байгуулагдлаа. Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны орлогч сайд Константин Могилевский, Бүгд найрамдах Буриад улсын тэргүүн Алексей Цыденов, Буриад улсын их сургуулийн ректор Алдар Дамдинов, төрийн өмчит их сургуулийн болон хувийн сургуулийн төлөөлөл 12 ректор , проректор, ОХУ-ын 57 их, дээд сургуулийн ректор, проректор, хоёр орны зочид, төлөөлөгчид оролцов.

Чуулганд Монгол Улсын Консерваторын СБЗГ-ын дарга Ш.Гүльфайруз /Ph.D/, Чанарын баталгаажуулалтын албаны дарга Л.Аззаяа, Хөгжмийн ухааны тэнхимийн эрхлэгч Д.Энхтунгалаг нар оролцож, “Монгол Улсын Консерватор-ОХУ-ын их дээд сургуулийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэлээ танилцуулан Буриадын их сургууль, Зүүн сибирийн урлагийн их сургууль, А.И.Герцений нэрэмжит Улсын багшийн их сургуулийн албаны хүмүүстэй уулзалт хийж 2020-2024 онд байгуулсан гэрээний дагуу сургалтын хөтөлбөр, багш солилцох чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
2025-07-08