Мэдээ мэдээлэл

2025-2026 оны хичээлийн жилийн Жазз ангийн анхны НЭЭЛТТЭЙ ТОГЛОЛТ-д Та бүхнийг урьж байна.

2025-2026 оны хичээлийн жилийн Жазз ангийн анхны НЭЭЛТТЭЙ ТОГЛОЛТ-д Та бүхнийг урьж байна.

Баянжаргалын Мөнхтэмүүлэн нь 2008 онд Хөгжим бүжгийн Коллежийн саксофон хөгжмийн ангийн анхны элсэгч бөгөөд, энэхүү хөгжмийг гүнзгийрүүлэн судлах замналаа эхэлсэн.
2018 оноос 2025 онд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Мюнхен хотын Хөгжим Театрын Их Сургуульд Jazz Saxophone-ийг мэргэжлийн түвшинд суралцаж, 2025 онд /Жазз Саксофон Мастер/ хөтөлбөрийг амжилттай хамгаалснаараа Монгол Улсын хамгийн анхны мэргэжлийн жазз саксофончин болж байна.
Тэрээр саксофон хөгжмийн мэргэжилтэн болох хүсэл тэмүүлэлтэй бөгөөд хөгжимд амьдралынхаа ихэнх цагийг зориулж, өөрийн зохиолуудыг бичиж, хөгжимд шинэ өнгө нэмэхийг хичээж байна.

2025-08-27
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.