Мэдээ мэдээлэл

АЙЛЧЛАЛ Бүгд найрамдах Австри улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллены Монгол улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол улсын Консерватор Австри улсын Венийн Хөгжим театр урлагийн их сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж гэрээнд захирал хатагтай Улрике Зих ноён Ц.Шаравцэрэн нар гарын үсэг зурлаа.

АЙЛЧЛАЛ
Бүгд найрамдах Австри улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллены Монгол улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол улсын Консерватор Австри улсын Венийн Хөгжим театр урлагийн их сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж гэрээнд захирал хатагтай Улрике Зих ноён Ц.Шаравцэрэн нар гарын үсэг зурлаа.
Айлчлалын хүрээнд хатагтай Улрике Зих Монгол улсын Консерваторт зочлон эрдэмтэн багш нартай уулзалт хийж,уран бүтээлч багш оюутан сурагчдын урлагийн тоглолт үзэж сонирхсон юм.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд язгуур урлаг болон сонгодог хөгжмийн хүрээнд багш солилцох, оюутан солилцох, хамтарсан уран бүтээл туурвих, Монгол-Австри хоёр орны хөгжмийн зохиолчдын бүтээлийг солилцох, эрдэмтэн багш нарын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны бага хурал зохион байгуулах, Австрийн хөгжим судлалын эрдэмтэн Марко Кёлбл бусад судлаачидтай хамтран морин хуур, цуур болон угсаатны хөгжим судлалын төсөл хамтран хэрэгжүүлэх зэрэг сургалт, уран бүтээл, эрдэм шинжилгээний өндөр ач холбогдолтой юм.
Монгол улсын Консерваторын захиргаа
Уран сайхны зөвлөл
Уран бүтээл хамтын ажиллагааны алба
2025 оны 05 сарын 26 өдөр
2025-05-26
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.