














ХАМТЫН АЖИЛЛАГАА Монгол Улсын Консерватор БНСУ-ын Ази Номхон далайн Урлаг,Соёлын холбоо хооронд олон улсын хамтын ажиллагааг өрнүүлэх соёлын солилцооны хүрээнд хоёр улсын соёл урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 2025.09.03 өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
ХАМТЫН АЖИЛЛАГАА
Монгол Улсын Консерватор БНСУ-ын Ази Номхон далайн Урлаг,Соёлын холбоо хооронд олон улсын хамтын ажиллагааг өрнүүлэх соёлын солилцооны хүрээнд хоёр улсын соёл урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 2025.09.03 өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монгол улсын Консерваторын захирал Ц.Шаравцэрэн, Маркетингийн менежер М.Мөнхсайхан, Соёлын холбооны зочид төлөөлөгчид оролцож Уран сайхны удирдагч Ц.Пүрэвхүү Ази Номхон далайн Урлаг соёлын холбооны ерөнхийлөгч Пак Тэ Ху нар гарын үсэг зурсан юм.
Хамтын ажиллагааны хүрээнд Ази Номхон далайн урлаг соёлын холбооны урлагийн тоглолт Концертын их танхимд зохион байгуулагдаж тоглолтод Монгол улсын Консерваторын уран бүтээлч багш нар үндэсний өв соёл уртын дуу, хөөмий, морин хуурын тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж оролцлоо. Бидний хамтын найрсаг ажиллагаа өргөжин цэцэглэх болтугай.
Монгол улсын Консерваторын захиргаа
Уран бүтээл хамтын ажиллагааны алба
2025.09.03
2025-09-03