Мэдээ мэдээлэл

ЭРДМИЙН БАЯР 2025-2026

Мэргэжлийн урлагийн эх ундарга Монгол улсын Консерваторын 88 дахь хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 09 сарын 01 өдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Монгол улсын Консерваторын захирал /Ph.D/,дэд профессор Ц.Шаравцэрэн нээлтийг албан ёсоор нээж нийт эрдэмтэн багш,оюутан сурагчиддаа сурлагын өндөр амжилтыг хүссэн юм.
Нээлтэд:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл,шашны бодлогын зөвлөх,МУСГЗ Б.Сэргэлэн,Монгол Улсын Консерваторын Удирдах зөвлөлийн гишүүн,Хөгжмийн зохиолч Б.Одбаяр Монгол улсын Консерваторын доктор,профессор,эрдэмтэн багш нар эцэг эх,оюутан сурагчид оролцож
2025-2026 оны хичээлийн жилд элсэн орсон
Сонгодог хөгжмийн 1-р анги
Үндэсний хөгжим,Үлээвэр цохивор хөгжим,Сонгодог бүжгийн 6-р анги,Циркийн мэргэжлийн 8-р анги, Бакалавр,Магистрын түвшиний оюутан сурагчидаа угтан авлаа.
Мөн Нэгүн студээс жил бүр уламжлал болгон гардуулдаг МУГБ,дэд профессор Ч.Тунгалаг багшийн нэрэмжит мөнгөн тэтгэлгийг Хөгжмийн зохиолч Б.Одбаяр Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимд гардуулан өгсөн юм.
Мэргэжлийн урлагийн боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг Нийт эрдэмтэн багш нартаа болон оюутан сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсье
Монгол улсын Консерваторын захиргаа
Уран бүтээл хамтын ажиллагааны алба
2025-09-01
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.