Мэдээ мэдээлэл

“ИХ НАЙРЛЫН ҮДЭШ” тайлбарт тоглолт зохион байгуулагдлаа

Монгол Улсын Консерватор нь 88 жилийн түүхийн хугацаанд мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчдийн дийлэнхийг бэлтгэн ирсэн Монголын урлагийн эх ундарга болсон нэр хүндтэй их сургууль юм.
Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан Консерваторын Уран бүтээл хамтын ажиллагааны алба хамтран “Их Найрлын үдэш” тайлбарт тоглолтыг 2025 оны 09 сарын 26-ны өдөр Консерваторын Концертын их танхимд зохион байгууллаа.
Уг тоглолтод Үндэсний Урлагийн Их Театрын Их найрал хөгжмийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож Ерөнхий удирдаач Э.Мөнхбаярын удирдлага дор төрөлх сургуулийнхаа багш, оюутан, сурагчдад шилмэл бүтээлүүдээ толилуулсан нь урлагийн өв, уламжлалыг хойч үедээ өвлүүлэн түгээх, үе үеийн уран бүтээлчдийн залгамж холбоог бататгасан онцгой арга хэмжээ болсон юм.
Арга хэмжээг нээж Монгол Улсын Консерваторын захирал Ц.Шаравцэрэн Ph.D дэд профессор, Уран сайхны удирдагч Ц.Пүрэвхүү МУУГЗ профессор, Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын Уран сайхны удирдагч Б.Батмөнх МУУГЗ нар үг хэлж, Консерваторын зүгээс Их найрлын хамт олондоо дурсгалын зүйл гардууллаа.
Мөн Их найрлын гоцлол хөгжимчдийн “Мастер класс”-г Үндэсний хөгжмийн тэнхим,Үндэсний цөөхүүл хөгжмийн тэнхимүүдтэй хамтран зохион байгууллаа.
Н.Жүрмэддорж МУСТА (Эвэр бүрээ)
Т.Өлзийжаргал МУСТА (Ёочин)
Э.Цэндсүрэн МУСТА (Хуучир)
Б.Алтанцэцэг МУСТА (Шанз)
Ө.Лхагвасүрэн МУСТА (Ятга)
Б.Номун МУСТА (Ятга)
“Их Найрлын Үдэш” тоглолтын Гоцлол хөгжимчид:
Э.Цэндсүрэн МУСТА
С.Дарханбаяр МУСТА
Х.Батням МУСТА
Ерөнхий Удирдаач: Э.Мөнхбаяр МУСТА
Их найрлын уран бүтээлчдийнхээ цаашдын амьдрал уран бүтээлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье
Монгол улсын Консерваторын захиргаа
Уран бүтээл хамтын ажиллагааны алба
2025-09-26
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.