 
                  Нэрт хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач Г.Дарамзагд агсны 95 жилийн ойд зориулсан Олон улсын мэргэжлийн дуучдын уралдаан ирэх 11 дүгээр сард Улаанбаатар хотноо болох гэж байна.
МОНГОЛЫН НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ , НАЙРАЛ ДУУНЫ УДИРДААЧ ГОНЧИГДАМБЫН ДАРАМЗАГД АГСНЫ НЭРЭМЖИТ МЭРГЭЖЛИЙН ДУУЧДЫН ОЛОН УЛСЫН УРАЛДААН БОЛНО.
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, нэрт хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач Г.Дарамзагд агсны 95 жилийн ойд зориулсан Олон улсын мэргэжлийн дуучдын уралдаан ирэх 11 дүгээр сард Улаанбаатар хотноо болох гэж байна.
Уралдаанд оролцох оролцогчдын мэдээллийг Дорнод аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын албан ёсны dornodculture@dd.moc.gov.mn и-мэйл хаягаар 2025 оны 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх хугацаанд бүртгэж байна.
Уралдааны 1, 2 дугаар шатны шалгаруулалт 11 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсын Консерваторын А танхимд, Шагнал гардуулах хүндэтгэлийн ёслол, урлагийн мастерууд, уралдааны шагналтнуудын ГАЛА тоглолт 11 дүгээр сарын 19-ний 19:00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тус тус болно.
              2025-10-28