Монгол Улсын Дээд боловсролын сургалтын байгууллагын Багшийн хөгжлийн төвүүд үйл ажиллагааны туршлага хуваалцаж, харилцан суралцах зорилготой “Дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төвүүдийн өнөөгийн нөхцөл, цаашдын чиг хандлага – 2025” сэдэвт үндэсний туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлгийг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Отгонтэнгэр их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Монгол Улсын Консерватор хамтран 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Монгол Улсын Дээд боловсролын сургалтын байгууллагын Багшийн хөгжлийн төвүүд үйл ажиллагааны туршлага хуваалцаж, харилцан суралцах зорилготой “Дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төвүүдийн өнөөгийн нөхцөл, цаашдын чиг хандлага – 2025” сэдэвт үндэсний туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлгийг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Отгонтэнгэр их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Монгол Улсын Консерватор хамтран 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээг АНУ-ын ЭСЯ, Хампри хөтөлбөр дэмжин ажилласан байна.
Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн өмчийн бус их, дээд сургуулиудын Багшийн хөгжлийн төвийн 70 орчим мэргэжилтэн, багшийн хөгжлийн чиглэлээр ажиллаж буй багш нар оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, сайн туршлага, цаашдын зорилтын талаар илтгэл хэлэлцүүлэн, санал солилцов. Уулзалт хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг АНУ-ын Пеньсилванийн улсын их сургуулийн Боловсролын коллежийг Хампри хөтөлбөрөөр төгсөгч, ОТИС-ийн Проректор Б.Одгэрэл “Монголын дээд боловсролын сургалтын байгууллагуудын БХТ-ийн өнөөгийн нөхцөл, цаашдын чиг хандлага” сэдвээр хэлэлцүүлсэн байна.
Уулзалтын Панел хэлэлцүүлэгт БЕГ, МУБИС, АШУҮИС, ОТИС, ХААИС, Орхон их сургуулийн төлөөлөл оролцож, хэлэлцүүлгийн үеэр багшийн хөгжлийг дэмжих бодлого, арга зүйг уялдуулан, нэгдсэн зохион байгуулалттайгаар салбарын асуудлаа хэлэлцэх, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлон багшийн хөгжлийг дэмжих үндэсний сүлжээ байгуулах нэгдсэн шийдвэрт хүрсэн нь уг арга хэмжээний томоохон үр дүн боллоо.
2025-10-30