Мэдээ мэдээлэл

Монголын циркчид “ХҮРЭЛ АРСЛАН” цомын эзэд боллоо Монгол Улсын Консерваторын Циркийн тэнхимийн 2025 оны төгсөгчид болох залуу уран бүтээлчид БНХАУ-д зохион байгуулагдсан Дэлхийн циркчдийн “А” зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцлоо.

Монголын циркчид “ХҮРЭЛ АРСЛАН” цомын эзэд боллоо
Монгол Улсын Консерваторын Циркийн тэнхимийн 2025 оны төгсөгчид болох залуу уран бүтээлчид БНХАУ-д зохион байгуулагдсан Дэлхийн циркчдийн “А” зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцлоо.
Монгол Циркус Энтертайнмент төвийн “Mongol’s Team” буюу шидэх банзнаас үсрэгчид, багш У.Цэрэнбаатарын удирдлага дор бэлтгэгдэж, Хятадын циркийн өлгий нутаг Учао хотод болсон тус тэмцээнд дэлхийн 25 орны шилдэг уран бүтээлчидтэй өрсөлдөн “ХҮРЭЛ АРСЛАН” цомын эзэд болсон байна.
Энэхүү уран бүтээлд:
• Продюсер: Б.Ариунболд
• Дасгалжуулагч, багш: У.Цэрэнбаатар
• Бүжгийн дэглээч: Х.Хашхүү
• Бүжгийн багш: З.Цэцэн-Эрдэнэ
• Хөгжмийн зохиолч: О.Чинбат
• Дизайнер: Zoya Art
• Циркийн тэнхимийн багш нар
Монголын циркийн уран бүтээлийг дэлхийд таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
Циркийн сургуулийн багш нар болон уран бүтээлчдийг бүх талаар дэмжиж ажилласан хамт олонд гүн талархал илэрхийлье.
Монгол цирк мандан бадраг!
Монгол Улсын Консерватор
Циркийн тэнхим
2025-10-09
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.