Сургуулиуд

Монгол Улсын Консерваторийн багш, профессор А.Бүтэд МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЖҮЖИГЧИН БОЛЛОО.

Өнөөдөр Монгол Улсын Консерваторийн захиргаа Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртсэн ХУДС-ийн дуулах ур зүйн багш, профессор багш А.Бүтэд болон Төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан хормейстер багш Л.Баярмаа нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
МУАЖ А.Бүтэд: “лон жилийн өмнө Дуурь Бүжгийн Эрдмийн театраас гавьяаны амралтанд гарахад урлагийн их уурхай болсон Сургууль маань намайг урьж ажиллуулсан юм. Эндээс миний амьдралын шинэ гараа дахин эхэлсэн. Өнөөдөр та бүхнийхээ дэмжлэгээр энэ өндөр цолыг хүртлээ. Сургуулийн захиргаа хамт олондоо талархал илэрхийлж, хөгжил дэвшлийн их ажилд нь амжилт хүсье” хэмээн сэтгэлийн үгээ хэлэв.
2021-06-04
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.