Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Нэрт хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаагийн 110 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтод та бүхнийг урьж байна.
ТОГЛОЛТ
Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Нэрт хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаагийн 110 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт
Ерөнхий зохион байгуулагч:
Монгол улсын Консерватор
@Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхим-I
Монголын орчин цагийн хөгжмийн тулгын чулууг тавилцаж ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон “сонгомол” хөгжмийн дэвшилтэй холбож манай хөгжмийн урлагийг шинэ түвшинд авч ирсэн шинэчлэгчдийн нэг нь хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаа билээ.
Нэрт хөгжмийн зохиолчийн шилмэл бүтээлүүдээс Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш нар болон зочин уран бүтээлчид сонорыг тань мялаах болно.
Тоглолтод урилгаар:
• Хийлч Д.Галбадрах
• Морин хийлч Д.Амармэнд
• Fiddleland ensemble
• MSC Jazz band
• МУК-ын Цохивор хөгжмийн чуулга
• Дуучин Т.Бүжинлхам
• Консерваторын Оюутны Симфони найрал
Удирдаач Т.Юндэн
2025/11/18 , 18:00 цагт
2025-11-07