Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН СОНГОДОГ БҮЖГИЙН УРЛАГ-Т.ТУУЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ Монгол Улсын Консерваторын Сонгодог бүжгийн тэнхимийн ахмад багш, Монгол Улсын Гавьяат жүжигчин, профессор Түндэврэгзэнгийн Туул багшийн 80 насны ойд зориулсан “Монголын сонгодог бүжгийн урлаг – Т.Туул” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Консерваторын Эрдэм шинжилгээ, инновацийн алба болон Сонгодог бүжгийн тэнхим хамтран 2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Консерваторын Концертын их танхимд амжилттай зохион байгууллаа.

“МОНГОЛЫН СОНГОДОГ БҮЖГИЙН УРЛАГ-Т.ТУУЛ”
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
Монгол Улсын Консерваторын Сонгодог бүжгийн тэнхимийн ахмад багш, Монгол Улсын Гавьяат жүжигчин, профессор Түндэврэгзэнгийн Туул багшийн 80 насны ойд зориулсан “Монголын сонгодог бүжгийн урлаг – Т.Туул” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Консерваторын Эрдэм шинжилгээ, инновацийн алба болон Сонгодог бүжгийн тэнхим хамтран 2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Консерваторын Концертын их танхимд амжилттай зохион байгууллаа.
Тус хурал нь профессор Т.Туул багшийн Монголын сонгодог бүжгийн урлаг, боловсрол, шинжлэх ухааны салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг судлан сурталчлах, залуу судлаачдын ур чадварыг дээшлүүлэх, судалгааны шинэ хандлагыг төлөвшүүлэх, харилцан туршлага солилцох зорилготойгоор явагдлаа.
Хуралд Монгол Улсын Консерватор, СУИС, МУИС, ДБЭТ-ийн доктор, профессор, судлаач багш нар, бүжгийн урлагийн нэрт мастерууд, үе үеийн шавь нар оролцож Т.Туул багшийн амьдрал, уран бүтээл, урлагийн замнал, боловсрол болон шинжлэх ухааны салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийн талаар илтгэл хэлэлцүүлж, дурсамж сэтгэгдлээ хуваалцлаа.
Эрдэм шинжилгээ, инновацийн алба болон үе үеийн шавь нараас шилдэг илтгэлүүдийг шалгаруулж, батламж болон мөнгөн шагнал гардуулсан нь тус хурлын онцлох үйл явдал байв.
Шилдэг илтгэлээр:
1. С.Есөнзаяа: Монгол улсын Консерваторын Сонгодог бүжгийн тэнхимийн багш
Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” балетын Урангоогийн дүрийн уран чадвар -Т.Туул багшийн жишээн дээр
2. Г.Батчимэг: ДБЭТ, бүжгийн дасгалжуулагч багш
“Монголын балетын хүний нөөцийн бодлого: Шинэ мянганы төгсөлт”
3. Б.Намуун МУИС, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш
“Монголын балетын тайзны уран сайхны илэрхийлэл:Т.Туул багшийн сценографийн судалгаа”
4. Ж.Эрдэнхорлоо :(Ph.D), СУИС, Бүжгийн урлагийн сургуулийн багш
“Т.Туул багшийн эрдэм шинжилгээний бүтээлийн үнэ цэнийг тодруулах нь” зэрэг илтгэлүүд шалгарлаа.
Хуралд оролцогчид цаашид Сонгодог бүжгийн урлагийн чиглэлээр жил бүр уламжлал болгон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар санал нэгджээ.
Сонгодог бүжгийн сургалт, монголын бүжгийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан МУГЖ,профессор Т.Туул багшийн хөдөлмөр зүтгэл, бүжгийн урлагийн өвийг шавь нар, хамт олон нь гүн хүндэтгэлтэйгээр тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монгол улсын Консерваторын захиргаа
Эрдэм шинжилгээ, инновацийн алба
Сонгодог бүжгийн тэнхим
2025-11-08
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.