Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Консерватор Байгаль орчноо хамгаалах үйлсэд хамтдаа нэгдлээ.

Байгаль орчноо хамгаалах үйлсэд хамтдаа нэгдлээ.
TML Plastics компаниас санаачлан, Таван Богд группийн охин компанитай хамтран өрнүүлсэн хог хаягдлыг ангилан ялгах аянд манай сургууль идэвхтэй оролцож, 3-р байр эзэллээ.
Энэхүү амжилтад үнэтэй хувь нэмэр оруулж, сургуулийн орчинд хаягдсан дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг тогтмол цуглуулан, бодит үйлдлээр үлгэр дуурайлал үзүүлсэн гадаад талбайн үйлчилгээний ажилтан Нацагаа ахдаа гүн талархал илэрхийлье.
Энэхүү аянд амжилттай оролцсоны үр дүнд манай сургууль 6-8р ангийн сурах бичгүүдээр шагнуулсан бөгөөд шагнал болгон олгогдсон сурах бичгүүдийг сургуулийн номын санд хүлээлгэн өгсөн ба энэхүү шагнал нь сурагчдын маань суралцах орчинд бодитой дэмжлэг болж байна.
Түүнчлэн уг аянд идэвх санаачилгатай оролцсон сургуулийн нийгмийн ажилтан Л.Цэвэлмаа, 12а ангийн сурагч Б.Анунгоо болоод байгаль орчноо хамгаалах ухамсартай дадлыг хэвшүүлж, хамтын оролцоогоороо амжилт гаргасан нийт сурагчид, багш ажилтнууддаа баяр хүргэж, талархал илэрхийлье.
2026-01-02
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.