БАЯРЫН МЭДЭЭ Япон улсын Токио хотноо 2025 оны 12 сарын 26-28 өдрүүдэд суут хөгжмийн зохиолч С.Рахманиновын нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын VII уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
БАЯРЫН МЭДЭЭ
Япон улсын Токио хотноо 2025 оны 12 сарын 26-28 өдрүүдэд суут хөгжмийн зохиолч С.Рахманиновын нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын VII уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус уралдаанд Монгол Улсын Консерваторын Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн сурагчид болох
• 9а ангийн сурагч А.Түшигт – Е ангилал
• 5а ангийн сурагч Г.Бадмаараг – D ангилал
• 10а ангийн сурагч Н.Саруул – D ангилал
• Н.Амарбат – F ангилалд тус тус амжилттай оролцлоо.
Энэхүү уралдаан нь оролцогчдоос мэргэжлийн өндөр ур чадвар нарийн мэдрэмж шаарддаг олон улсын өндөр чансаатай, 2 шаттай уралдаан юм.
Монгол Улсын Консерваторын 9а ангийн сурагч А.Түшигт өөрийн ангилалдаа анх удаа II байрны болзол ханган шалгарсан нь манай төгөлдөр хуурын сургалт, тэнхимийн багш нарын заах арга зүй, мэргэжлийн ур чадвар олон улсын түвшинд хүрснийг илтгэж буй томоохон амжилт юм.
Мөн 5а ангийн сурагч Г.Бадмаараг тусгай байр эзэллээ.
Эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөн, уралдаанд амжилттай оролцсон сурагчид болон мэргэжлийн багш Г.Ганчимэг, О.Лхагвасүрэн, Б.Ариунаа нартаа халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээл, суралцах их үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье.
Монгол Улсын Консерватор
2026-01-03