Монгол Улсын Консерваторын Мэргэжлийн төгөлдөр хуурын 1-р тэнхимийн шилдэг оюутан сурагчдын “Шинэ жилийн тоглолт”2025 оны 12-р сарын 23-нд амжилттай болж өнгөрлөө.
Монгол Улсын Консерваторын Мэргэжлийн төгөлдөр хуурын 1-р тэнхимийн шилдэг оюутан сурагчдын “Шинэ жилийн тоглолт”2025 оны 12-р сарын 23-нд амжилттай болж өнгөрлөө.
Олон улсын уралдаан тэмцээн болон сурлагын амжилт үзүүлэлт, ур чадвараараа тэргүүлэгч Шилдэг оюутан сурагчид маань хүндэт багш нар болон эцэг эх, найз нөхөддөө өөрсдийн сурсан мэдсэнээ тайлагналаа.
Энэ үдэш:
* 5а Г.Бадмаараг
• 2-р курсын оюутан Т.Марал
• 10а: Ц.Түвшинбаяр
• 10а: Т.Тэнүүн
• 11а: О.Нандин
• 11а: Б.Энхлэн
• 11а: А.Есүй тус тус шагнагдлаа.
Та бүхэндээ шинэ он шинэ жилийн баярын мэндийг дахин хүргэхийн сацуу цаашдын сурлага хөдөлмөр болон урлан бүтээх их үйлст нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Бидний ажлыг дэмжиж ажилласан Сургалтын менежер Б.Должинсүрэн багшдаа, Ш.Төмөрчөдөр ахдаа, Сүлжээний инженер Б.Ариун-Эрдэнэ, 2-р курсын оюутан Г.Эрдэнэхонгор болон сурагчдын эцэг эхчүүд, ТВ5 телевизийн хамт олондоо гүн талархал илэрхийлье. 

Мэргэжлийн төгөлдөр хуурын 1-р тэнхим
2025-12-30