Мэдээ мэдээлэл

ГОВЬ-АЛТАЙН “МЯНГАН ЖАНГАРЧИН” – АМЬД УЛАМЖЛАЛ

ГОВЬ-АЛТАЙН “МЯНГАН ЖАНГАРЧИН” – АМЬД УЛАМЖЛАЛ
Говь-Алтай аймагт “Мянган Жангарчин” хэмээх нэршил нь Жангар туулийн өв, жангар хайлах уламжлалыг сэргээн хөгжүүлж буй нэгдмэл хөдөлгөөнийг илэрхийлдэг.
Аймгийн Засаг дарга Д.Амгаланбаатарын санаачилгаар 2020 оноос Алтайн урианхайн 9 дэх удмын туульч, Монгол улсын Консерваторын Язгуур урлагийн багш, МУСГЗ, Төрийн туульч, доктор Э.Баатаржав багшийн удирдлага дор багш бэлтгэх → шавь төрүүлэх зарчмаар Жангар туулийг системтэйгээр өвлүүлэн хөгжүүлж байна. Өнөөдөр сум бүрт Жангар хайлж сургах бодит үйл ажиллагаа тогтмолжжээ.
Жил бүрийн 12-р сарын 22-нд болдог нэгдсэн Жангар хайлалт нь нутгийн төдийгүй улсын хэмжээнд судлаач, соёлын зүтгэлтнүүдийг татсан онцгой арга хэмжээ болсоор байна.
Ийнхүү төр, орон нутаг, эрдэмтэн багш, нутгийн соёлын зүтгэлтнүүдийн хамтын хүчин чармайлтаар Говь-Алтайн “Мянган Жангарчин” уламжлал нь Монгол туульсын үнэт өвийг ирээдүй хойч үед амьд хэлбэрээр өвлүүлж байна.
2025-12-23
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.