Мэдээ мэдээлэл

 БАЯРЫН МЭДЭЭ  Монгол Улсын Консерваторын Хийл хөгжмийн 4б ангийн сурагч Чинбатын Тэлмэн Монголын сурагчдын холбооны 2025 оны ‘’Оны шилдэг сурагч ‘’ Сүхбаатар дүүргээс жил бүр уламжлал болгон шалгаруулдаг “Оны шилдэг хүүхэд”-ээр шалгарсанд баяр хүргэе.

 БАЯРЫН МЭДЭЭ
Монгол Улсын Консерваторын Хийл хөгжмийн 4б ангийн сурагч Чинбатын Тэлмэн Монголын сурагчдын холбооны 2025 оны ‘’Оны шилдэг сурагч ‘’ Сүхбаатар дүүргээс жил бүр уламжлал болгон шалгаруулдаг “Оны шилдэг хүүхэд”-ээр шалгарсанд баяр хүргэе.
Тэрбээр өнгөрч буй онд олон улсын нэр хүндтэй томоохон уралдаан тэмцээнүүдэд тэргүүн болон дэд байруудыг эзлэж,Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөн, Монгол Улсын Консерваторын мэргэжлийн сургалтыг олон улсад сурталчлан таниулж бахархам амжилтыг үзүүлсэн юм.
Энэхүү амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжлийн багш Ж.Энхтуяа анги удирдсан багш Г.Ганболор нартаа мөн авьяаслаг сурагч Ч.Тэлмэндээ халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээл, суралцах их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье. 🎻✨
Монгол Улсын Консерваторын захиргаа
2025-12-22
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.