БАЯРЫН МЭДЭЭ Монгол Улсын Консерваторын Хийл хөгжмийн 5а ангийн сурагч Ган-Эрдэнийн ГАНСҮЛД Сүхбаатар дүүргээс жил бүр уламжлал болгон шалгаруулдаг “Оны шилдэг хүүхэд”-ээр шалгарч, шагналыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч хатагтай У.Өнөрцэцэг гардуулан өглөө.
БАЯРЫН МЭДЭЭ
Монгол Улсын Консерваторын Хийл хөгжмийн 5а ангийн сурагч Ган-Эрдэнийн ГАНСҮЛД Сүхбаатар дүүргээс жил бүр уламжлал болгон шалгаруулдаг “Оны шилдэг хүүхэд”-ээр шалгарч, шагналыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч хатагтай У.Өнөрцэцэг гардуулан өглөө.
Тэрбээр өнгөрсөн онд олон улсын нэр хүндтэй томоохон уралдаан тэмцээнүүдэд тэргүүн болон дэд байруудыг удаа дараа эзэлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, Монгол Улсын Консерваторын мэргэжлийн сургалт, авьяас чадварыг олон улсад амжилттай сурталчлан таниулах бахархам амжилтыг үзүүлсэн юм.
Энэхүү өндөр амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжлийн багш дэд профессор Ж.Энх, анги удирдсан багш А.Дэлгэрмаа нартаа болон авьяаслаг сурагч Г.Гансүлд-д халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээл, суралцах их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Монгол Улсын Консерваторын Захиргаа
2025-12-22