Мэдээ мэдээлэл

ТАЛАРХАЛ Германы суут хөгжмийн зохиолч Л.В.Бетховены мэндэлсний 255 жилийн ойн хүрээнд Мэргэжлийн төгөлдөр хуурын 2-р тэнхимээс зохион байгуулсан утга төгөлдөр, дурсгалт үдшийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлсэн эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

ТАЛАРХАЛ
Германы суут хөгжмийн зохиолч Л.В.Бетховены мэндэлсний 255 жилийн ойн хүрээнд Мэргэжлийн төгөлдөр хуурын 2-р тэнхимээс зохион байгуулсан утга төгөлдөр, дурсгалт үдшийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлсэн эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэхүү үдшийг уран яруу, үзэсгэлэнтэй, утга агуулга дүүрэн болгоход гар бие оролцож, арын албанд чин сэтгэлээсээ ажилласан нийт хамт олон, дэмжин тусалсан бүх хүмүүстээ гүнээ талархан мэхийн ёсолъё.
Онцгойлон Монголын уран зургийн галлерейн хамт олон, Unico ансамбль, хийлч Санчиртаа, мөн уран бүтээлд хүч хөдөлмөрөө зориулсан нийт багш, уран бүтээлчиддээ халуун баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.
Сонгодог урлаг мөнх оршиг.
2025-12-18
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.