Ж.Чулууны нэрэмжит Залуу хөгжимчдийн Олон улсын XII уралдаан Монголын нэрт хөгжмийн зохиолч, хийлч, удирдаач, сурган хүмүүжүүлэгч, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ж.Чулуун агсны нэрэмжит залуу хөгжимчдийн олон улсын уралдаан 2026 онд зохион байгуулагдахаар боллоо!
Ж.Чулууны нэрэмжит Залуу хөгжимчдийн Олон улсын XII уралдаан
Монголын нэрт хөгжмийн зохиолч, хийлч, удирдаач, сурган хүмүүжүүлэгч, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ж.Чулуун агсны нэрэмжит залуу хөгжимчдийн олон улсын уралдаан 2026 онд зохион байгуулагдахаар боллоо!
Уралдааны зорилго
Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн залгамж үеийг бэлтгэх, авьяас чадварыг хөгжүүлэх, сэтгэлзүй болон техник ур чадварыг дэмжих.
Хугацаа: 2026.04.06–13
Төрлүүд: 5 төрлийн хөгжим
Насны ангилал: 5 ангилал
Бүртгэл: 2025.12 – 2026.02 (цахимаар)
Хураамж:
• “Фестиваль” төрөл – 75,000₮
• Бусад ангилал – 150,000₮
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/JXxYELshABMo1Cty5
Бүрдүүлэх материал:
– Төрсний гэрчилгээ/Иргэний үнэмлэх
– 6×9 хэмжээтэй цээж зураг
– Товч намтар
– Хураамж төлсөн баримт (Голомт банк: 1102868439, “Чулуун” сан)
– Тоглох программ (концертмейстерийн нэртэй)
Уралдааны хөтөлбөр – тоглогдох программтай доорх линкээр дэлгэрэнгүй танилцана уу.
Холбоо барих: Мөнхмандах – 80908686
2026-01-21