Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Консерваторын нэрэмжит “ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТ”

Монгол Улсын Консерваторын нэрэмжит
“ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТ”
Нина Ананашвилийн нэрэмжит “Avec Grâce–25” олон улсын балетийн тэмцээн, фестиваль 2025 оны 7-р сард 🇯🇵Япон улсын Токио хотноо амжилттай зохион байгуулагдсан бөгөөд тус тэмцээнд Монгол улсын Консерваторыг төлөөлж Сонгодог бүжгийн тэнхимийн эрхлэгч, МУГЖ,дэд профессор Х.Мөнгөнхөлөг багш шүүгчээр уригдан ажилласан юм.
Тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдэд Монгол Улсын Консерватор 20 хоногийн тэтгэлэгт сургалтын эрх олгосны хүрээнд Японы Нонока Окабэ, Гени Ёокояама нар МУГЖ Г.Цолмон, МУГЖ Х.Мөнгөнхөлөг нарын удирдлага дор манай сургуульд богино хугацааны сургалтад амжилттай хамрагдаж өнөөдөр эх орныхоо зүг буцлаа🛫🛫🛫
Суралцах хугацаандаа тэд төрөл бүрийн мэдлэг, ур чадвар эзэмшиж, шинэ найз нөхөдтэй болж, өөрийн хөгжлийн онцлог болон сайжруулах шаардлагатай талуудаа олж харсан төдийгүй Монгол Улсад бүжгийн олон төрөл, жанрыг цогцоор нь заадаг өндөр түвшний сургалттай сургууль байдгийг биечлэн мэдэрсэн гэдэгт итгэлтэй байна.
Эдгээр хоёр сурагчийн араас цаашид олон олон хүүхэд манай сургалтын хөтөлбөрт хамрагдан ирнэ гэдэгт бид найдаж байна.
Нонока, Гени хоёртоо цаашдын уран бүтээл, суралцах замналд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Мөн хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст гүн талархал илэрхийлье.
Монгол Улсын Консерваторын захиргаа
Сонгодог бүжгийн тэнхим
2025-11-30
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.