Мэдээ мэдээлэл

“Уран бүтээлийн лаборатори” Нээлтийн үйл ажиллагаа

Мэргэжлийн урлагийн Их сургууль болох Монгол Улсын Консерваторын бүтээлч орчин, уран бүтээлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн чухал үйл явдал амжилттай хэрэгжив.
Турк Улсын Соёл, аялал жуулчлалын яамны Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар хот дахь Хөтөлбөр зохицуулалтын газраас Монгол улсын Консерватор сургуульд багш, оюутан, сурагчдын уран бүтээл туурвих орчныг сайжруулах зорилгоор “Уран бүтээлийн Лаборатори”-ийг өөрсдийн хөрөнгөөр байгуулж хүлээлгэн өглөө.

Мэргэжлийн урлагийн салбарт анхдагч энэхүү Лаборатори нь мэргэжлийн хөгжимчин, дуучдад зориулсан өөрийгөө мэдэрч сонсож чадах тусгайлсан акустик дуугаралттай танхим, дуу бичлэгийн шийдэл бүхий, олон улсын стандартад нийцсэн өндөр зэрэглэлийн орчин бөгөөд Монголын мэргэжлийн урлагийн салбарт анхдагч лаборатори болж буйгаараа онцлог юм.

Ингэснээр Монгол улсын Консерватор сургуулийн багш, оюутан, сурагчид авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээгээ бүрэн илэрхийлсэн уран бүтээлүүд туурвих илүү таатай орчинтой болж байгаа юм. ТИКА байгууллагын энэхүү сэтгэл шингэсэн дэмжлэг нь Монголын мэргэжлийн урлагийн хөгжлийн ирээдүйд үнэтэй хөрөнгө оруулалт болж байна.

Мөн сургуулийн захиргаа төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Мэргэжлийн төгөлдөр хуур хөгжмийн зэмсэг нийлүүлэгч байгууллагуудтай хамтын ажилллагааны гэрээ байгуулж ажиллаж байна.

Монгол Улсын Консерваторын захиргаа

 

2025-12-05
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.