БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО сэдэвт МУК-ын ЕЭТ нийт багш нарын Эрдэм шинжилгээний хурал Монгол Улсын Консерваторын Ерөнхий эрдмийн багш нарын эрдэм шинжилгээний хурал 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хурал нь “Боловсролын шинэчлэлд эцэг эхийн оролцоо” сэдвийн хүрээнд болж, ерөнхий эрдмийн тэнхимийн нийт багш нар оролцон илтгэлээ хэлэлцүүлэв.
БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО сэдэвт МУК-ын ЕЭТ нийт багш нарын Эрдэм шинжилгээний хурал
Монгол Улсын Консерваторын Ерөнхий эрдмийн багш нарын эрдэм шинжилгээний хурал 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хурал нь “Боловсролын шинэчлэлд эцэг эхийн оролцоо” сэдвийн хүрээнд болж, ерөнхий эрдмийн тэнхимийн нийт багш нар оролцон илтгэлээ хэлэлцүүлэв.
Хурлын зорилго нь багш нарын судалгаа, шинжилгээний чадварыг хөгжүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, боловсролын шинэчлэлийн хүрээнд хүүхэд хөгжүүлэх олон талт үйл ажиллагааг дэмжихэд болно.
Тус эрдэм шинжилгээний хуралд ерөнхий эрдмийн дараах багш нар дүүргийн хэмжээнд илтгэлээ хэлэлцүүлэхээр болж батламжаа гардан авлаа .Үүнд:
• Т.Нарантуяа – Бага ангийн багш: “Сурагчдыг гэрийн даалгавар гүйцэтгэхэд эцэг эхийн үүрэг, оролцоо”
• Б.Ариунжаргал – Физикийн багш: “Боловсролын шинэчлэлд эцэг эхчүүдийн оролцоо ба дэмжлэг”
• Б.Оюунаа – МХУЗ-ын багш, О.Ундармаа – Математикийн багш: “Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх арга”
• Ч.Сарнайцэцэг, Ч.Удвал, П.Болормаа – Англи хэлний багш: “Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоо”
• Ц.Буянгэрэл – Математикийн багш: “Эдүтэн платформоор суралцахуйд эцэг, эхийн үүрэг оролцоо, түүнд нөлөөлөх хүчин зүйлс”
Хуралд тавигдсан илтгэлүүд нь эцэг эхийн оролцоо, дэмжлэг нь хүүхдийн суралцах амжилт, төлөвшил, суралцахуйн чанарт хэрхэн нөлөөлж байгааг олон өнцгөөс судалсан үр дүн, санал дүгнэлтийг багтаасан бөгөөд илтгэлүүдийн хүрээнд дараах нийтлэг санаануудыг онцоллоо. Үүнд:
• Эцэг эхийн оролцоо бол боловсролын шинэчлэлийн амжилтын гол хүчин зүйл юм.
• Гэрийн даалгавар, сургуулийн өдөр тутмын хичээлд эцэг эхийн дэмжлэг хүүхдийн хандлага, амжилтад эерэг нөлөө үзүүлдэг.
• Сургуулийн удирдлага, багш, эцэг эхийн уялдаа холбоог сайжруулах замаар сурагчийн хөгжилд илүү үр дүнтэй орчин бүрдүүлэх боломжтой.
• Хичээлээс гадуурх, урлаг, спорт, бүтээлч үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоо нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.
• Цахим сургалтын орчинд (жишээлбэл, “Эдүтэн” платформ) эцэг эхийн хяналт, дэмжлэг, мэдээлэл солилцоо чухал байр суурь эзэлж байна.
Багш бүрийн илтгэлийн судалгаа нь боловсролын шинэчлэлийн чиг хандлагыг эцэг эхийн оролцоотой уялдуулан шинэ санаа, арга зүйг харуулсан чухал ач холбогдолтой боллоо. Эцэг эхийн оролцоог зөвхөн дэмжигч бус, хамтран бүтээгчийн байр сууринд авч үзэх нь XXI зууны боловсролын хөгжлийн зайлшгүй чиглэл болохыг оролцогчид санал нэгтэй онцоллоо.
ЭШИА, ЕЭТ
2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр
2025-11-14