Мэдээ мэдээлэл

“ГОНЧИГДАМБЫН ДАРАМЗАГДЫН НАМТАР, БҮТЭЭЛИЙН ӨВ СУДЛАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ Монголын хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач Гончигдамбын Дарамзагдын намтар, уран бүтээлийн өв, Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурлыг Монгол Улсын Консерватор, Г.Дарамзагд урлагийн сан хамтран 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Консерваторын Номын санд амжилттай зохион байгууллаа.

“ГОНЧИГДАМБЫН ДАРАМЗАГДЫН НАМТАР, БҮТЭЭЛИЙН ӨВ СУДЛАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
Монголын хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач Гончигдамбын Дарамзагдын намтар, уран бүтээлийн өв, Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурлыг Монгол Улсын Консерватор, Г.Дарамзагд урлагийн сан хамтран 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Консерваторын Номын санд амжилттай зохион байгууллаа.
Тус эрдэм шинжилгээний хурал нь Г.Дарамзагдын уран бүтээлийн судалгааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, судлаачдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хөгжмийн өвийг нь хойч үед өвлүүлэн үлдээх, сургалт, судалгаа, уран бүтээлийн эргэлтэд оруулах улмаар “Гончигдамбын Дарамзагдын намтар, бүтээлийн өв судлал” сэдэвт нэг сэдэвт бүтээл хэвлүүлэх зэрэг онол, практикийн чухал ач холбогдол бүхий хурал боллоо.
Хуралд МУК, МУБИС, СУИС, МУИС, МНШУАОУК, ЦДБЭЧ-ын судлаач, доктор профессорууд, эрдэмтэн багш нар, урлагийн алдар гавьяатууд, нэрт төлөөлөгчид Гончигдамбын Дарамзагдын намтар, бүтээлийн өв судлалыг тал бүрээс нь шинжлэн судалсанаар Г.Дарамзагд агсны уран бүтээлийн үнэ цэнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодруулж, соёлын өвийн судалгаанд шинэ хуудас нээсэн чухал ажлууд боллоо. Энэ бүхэн дан ганц хөгжмийн шинжлэх ухаанд бус, соёлын өвийн судлал, монголын дуу судлал, боловсролын салбар гээд олон чиглэлд өргөжин хөгжих боломж байгааг бодитоор харууллаа.
Хуралдаанд гарсан санал дүгнэлтүүд нь цаашдын Гончигдамбын Дарамзагд судлалд чухал хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Оролцсон та бүхний сонирхолтой илтгэл, санаа бодол хуралдааныг улам утга учиртай болголоо.
Гончигдамбын Дарамзагд агсны өвийг судлах ажил цаашид ч үргэлжилж, шинэ бүтээл, шинэ хамтын ажиллагаанд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.
Хүрэлцэн ирж цаг зав гарган оролцсон нийт судлаачид, зочид та бүхэнд гүн талархал илэрхийлье.
ЭШИА
2025-11-15
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.