Master Class: Мэргэжлийн төгөлдөр хуурын I тэнхимийн багш Намчингийн Мөнхтуяа “Зохиол дээрх техникийн хүндрэлийг давах аргууд” сэдвийн хүрээнд Мастер класс /нээлттэй хичээл/-ийг оюутан сурагчдад зориулан хийх гэж байна.
Master Class
Мэргэжлийн төгөлдөр хуурын I тэнхимийн багш Намчингийн Мөнхтуяа “Зохиол дээрх техникийн хүндрэлийг давах аргууд” сэдвийн хүрээнд Мастер класс /нээлттэй хичээл/-ийг оюутан сурагчдад зориулан хийх гэж байна.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хэзээ: 2025.02.11 /Лхагва гараг/
Хаана: МУК, Концертын А танхим
/13:30 цагт/
Товч намтар:
Намчингийн МӨНХТУЯА
Төгөлдөр хуурч, Сурган хүмүүжүүлэгч, Уран бүтээлч
Боловсрол:
•2000 – 2007 Хамбург хотын
Хөгжим, Театрын Их Сургууль, ХБНГУ Төгөлдөр хуурч, сурган хүмүүжүүлэх чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан Профессор Волкер Банфилд
•Ехуди Менухин “Live Music Now” сангийн тэтгэлэг
•Хамбург, Киль, Троссинген, Льюбек, Берлин зэрэг хотуудад бие даасан тоглолтууд
•1986 – 1998 Монгол Улсын Консерватори, Улаанбаатар, Монгол Улс /Төгөлдөр хуурч/ Профессорууд: Д.Тунгалаг, Д. Бурмаа
Мэргэжлийн туршлага
2011 – Одоог хүртэл
Монгол Улсын Консерватор, Улаанбаатар, Монгол Улс
•Цөөхүүл хөгжим, Мэргэжлийн төгөлдөр хуурын багш
•Цөөхүүл хөгжмийн тэнхимийн эрхлэгч
•Жил бүрийн Цөөхүүл хөгжмийн фестивал, зохион байгуулагч, багш, уран бүтээлчдийн концертууд,
•2016 – Одоог хүртэл Үүсгэн байгуулагч, Монголын Мэргэжлийн Хөгжмийн Холбоо /Хамтын ажиллагааны төслүүдээр дамжуулан мэргэжлийн хөгжимчдийг дэмжих,Олон нийтийн хөгжмийн боловсрол, олон нийттэй харилцах харилцааг дэмжих/
•2018 – Одоог хүртэл
Төгөлдөр хуурын багш, Үүсгэн байгуулагч, ММХХ Хөгжмийн Академи /Хамтын ажиллагааны төслүүдээр дамжуулан хүүхэд, залуу авьяастнуудыг
дэмжих/
•Олон нийтийн хөгжмийн боловсрол, олон нийттэй харилцах харилцааг дэмжих
Тоглолтууд болон Төслүүд:
•2010 – Лимбэчин Г.Энхцэцэгтэй хамтарсан концерт
•2011 – Монгол Улсын филармонийн танхимд бие даасан тоглолт
•2014 – Германы Дортмунд хотын мэргэжлийн хөгжимчидтэй хамтран Цөөхүүл
хөгжмийн концерт
•2019 – Монгол Улсын филармонийн танхимд морин хийлч О.Од, хийлч
Д.Галбадрах нартай хамтран Цөөхүүл хөгжмийн концерт
•2016 – 2018 – Монгол болон гадаадад олон тооны боловсролын лекц-концертууд
•2018, 2020 – Цөөхүүл хөгжмийн фестиваль, наадмуудыг зохион байгуулсан
•2023 – Монгол Улсын филармонийн танхимд бие даасан тоглолт
•2023 – Виртуозын академиас шилдэг уран бүтээлчээр шалгарч, морин хийлч
Д.Амарменд, хийлч Д.Галбадрах нартай хамтран тоглолт
Шагнал
•2021 – Олон улсын дэлхийн багшийн шагнал
•2023 – Боловсролын Тэргүүний ажилтан
Мэргэжлийн ур чадвар
•Гоцлол болон цөөхүүл хөгжмийн тоглолт
•Төгөлдөр хуурын сурган хүмүүжүүлэх ухаан ба хөгжмийн боловсрол
•Концертын хөтөлбөр, төслийн менежмент
•Хөгжмийн боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах
•Олон улсын Соёлын харилцаа хоорондын хөгжмийн хамтын ажиллагаанд оролцож байсан манай чадварлаг төгөлдөр хуурч багш нарын төлөөлөл юм.
2026-02-06