Мастер класс /Нээлттэй хичээл/ Төгөлдөр хуурч: Игорь Филипов
Мастер класс /Нээлттэй хичээл/
Төгөлдөр хуурч: Игорь Филипов
Украины авьяаслаг төгөлдөр хуурч Игорь Филипов нь Р.Глиэрийн нэрэмжит Киев хотын Хөгжмийн дунд сургуульд нэрт багш Жулиана Яблонскагийн удирдлага дор, дараа нь Украины П.И.Чайковскийн нэрэмжит Үндэсний хөгжмийн академид элсэн орж, профессор Анжела Фандеевагийн удирдлага дор төгөлдөр хуурч мэргэжлээр суралцаж төгсжээ.
Суралцах хугацаандаа болон мэргэжлийн уран бүтээлийн эхэн үедээ тэрээр үндэсний болон олон улсын уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцож, нэг болон хоёрдугаар байр эзэлж, уран бүтээлийн замналаа баттай эхлүүлсэн юм.
Игорь Филипов гоцлол хөгжимчин, камерный хөгжмийн тоглооч,мөн симфони найрал хөгжимтэй хамтран идэвхтэй уран бүтээл туурвидаг. Түүний олон улсын тайзны туршлага улам тэлж Фүжөү, Сямэнь, Хэфэй, Гуанжоу, Шэньжэнь, Ухань, Баотоу зэрэг хотуудын нэр хүндтэй концертын танхимуудад тоглолтоо толилуулж байжээ.
Зохион байгуулагч: Мэргэжлийн төгөлдөр хуурын I тэнхим
2026-02-13