ХОСОЛСОН АНГИЙН АНХНЫ ТӨГСӨЛТИЙН БАЯРЫН ЁСЛОЛ
ТӨГСӨЛТИЙН БАЯРЫН ЁСЛОЛ
Монгол Улсын Консерваторын Хосолсон ангийн анхны төгсөгчдөд диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн төгсөлтөөр Хосолсон ангийн 15 оюутан амжилттай суралцаж төгсөн, диплом болон энгэрийн тэмдгээ гардан авлаа.
Диплом гардуулах ёслолд:
• Захирал Ц.Шаравцэрэн /Ph.D/, профессор
• СБЗГ-ын дарга Ш.Гүльфайруз /Ph.D/
• Уран сайхны удирдагч,МУУГЗ,профессор Ц.Пүрэвхүү
• ЭШИА-ны дарга М.Ундраа /Ph.D/, дэд профессор
• Дуулаачийн тэнхимийн эрхлэгч Ч.Чинзориг /Ph.D/
• Морин хуурын тэнхимийн эрхлэгч Ш.Болдбаатар
• Үндэсний хөгжмийн тэнхимийн эрхлэгч Б.Эрдэнэ-Очир
• Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхимийн эрхлэгч Д.Дармаа болон эрдэмтэн багш нар хүндэтгэл үзүүлэн оролцлоо.
Төгсөгчдөдөө цаашдын амьдрал, уран бүтээл, эрдэм шинжилгээний үйлсэд нь өндөр амжилт, бүтээлч замнал, гэгээн ирээдүйг хүсэн ерөөе.
Монгол Улсын Консерваторын захиргаа
2026-02-13