Мэдээ мэдээлэл

Сар шинийн золголт

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн нэгдсэн золголт зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Консерваторын хамт олны XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн нэгдсэн золголт 2026 оны 02 дугаар сарын 25-ны билэгт сайн өдөр халуун дулаан уур амьсгал дунд ёслол төгөлдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Золголтын арга хэмжээнд удирдлага, багш ажилтан,албан хаагчид өргөнөөр оролцож, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, ерөөл бэлгэ дэвшүүлэн, шинэ жилийнхээ ажил үйлсэд өнгө нэмсэн утга төгөлдөр золголт боллоо.
Монгол ёс заншлаа дээдэлсэн энэхүү золголтоор хамт олон маань эв нэгдлээ бататгаж, урлаг соёлын ариун үйлс улам дэлгэрэхийн ерөөл өргөн, шинэ жилдээ их бүтээл, өндөр амжилтыг бэлгэдэн золголоо.
Гал морин жилийн босгон дээр Монгол Улсын Консерваторын хамт олондоо эрүүл энх, аз жаргал, уран бүтээлийн арвин их ололт амжилтыг хүсэн ерөөе. ✨
Монгол Улсын Консерватор
2026-02-25
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.