ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Лимбэ хөгжим судлал: Олон улсын жишээ, хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Консерваторын Судалгааны танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү хурал нь алдарт лимбэч, сурган хүмүүжүүлэгч Должингийн Энхтайван багшийн мэндэлсний 70 жилийн ойд зориулсан онцгой арга хэмжээ байв.
Хурлын хүрээнд лимбэ хөгжмийн судлалын өнөөгийн байдал, олон улсын туршлага, сургалтын арга зүй, уран бүтээлийн чиг хандлагын талаар Монгол,Энэтхэг,БНХАУ,Япон,Солонгос,ОХУ зэрэг олон улсын эрдэмтэн судлаачид, багш нар илтгэл хэлэлцүүлж, шинэлэг санал дэвшүүлэн, мэргэжлийн өндөр түвшний өргөн хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэхүү арга хэмжээ нь лимбэ хөгжмийн судалгааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, залуу судлаачдыг дэмжих, харилцан туршлага солилцох чухал талбар болсноороо онцлог байлаа.
Урлагийн боловсрол, судалгааны хөгжлийг түүчээлсэн эрхэм багшийнхаа үйл хэргийг хүндэтгэн дурсаж, цаашдын эрдэм судлалын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээсэн үнэ цэнтэй өдөр болсон юм.
Монгол улсын Консерваторын захиргаа
Эрдэм шинжилгээ инновацын алба
Уран бүтээл хамтын ажиллагааны алба
2026-02-27