Мэдээ мэдээлэл

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ХУУДАС НЭЭГДЛЭЭ

Монгол Улсын Консерваторт Япон улсын Фукуокагийн Хөгжмийн Их Сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга доктор К.Такаги тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 03 сарын 04 өдөр айлчилж, хоёр сургуулийн хамтын ажиллагааны санамж бичигт албан ёсоор гарын үсэг зурлаа.
Айлчлалын хүрээнд зочдод Консерваторын сургалтын орчин, уран бүтээлийн үйл ажиллагааг танилцуулж, багш, оюутан сурагчдын тоглолтыг толилуулсан нь халуун талархал, өндөр үнэлгээг хүлээлээ.
Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад оролцсон нийт багш, оюутан, уран бүтээлчиддээ гүн талархал илэрхийлье. Та бүхний ур чадвар, хичээл зүтгэл, хамтын ажиллагааны үр дүнд Консерваторын нэр хүндийг олон улсын түвшинд өндөрт өргөсөн бахархалт үйл явдал боллоо.
Монгол Улсын Консерватор болон Фукуокагийн Хөгжмийн Их Сургуулийн хооронд байгуулсан энэхүү гэрээ нь цаашид боловсрол, соёл, урлагийн салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан солилцоо, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шинэ боломжийн эхлэлийг тавьж байна.
🤝 Хамтын ажиллагаа өргөжиж, хөгжим урлагийн гүүр улам батжин бэхжих болтугай.
Консерваторын захиргаа
Уран сайхны зөвлөл
2026 оны 03 сарын 04 өдөр
2026-03-04
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.