Мэдээ мэдээлэл

Хөг аялгуу түгсэн түүхэн өдөр

Алдарт лимбэч, сурган хүмүүжүүлэгч багш Должингийн Энхтайвангийн нэрэмжит өсвөрийн болон залуу лимбэчдийн Олон улсын анхдугаар уралдааны нээлтийн ёслол, I шатны шалгаруулалт 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Консерваторын Концертын А танхимд ёслол төгөлдөр, амжилттай эхэллээ.
Нээлтийн үйл ажиллагааг нээж Монгол улсын Консерваторын захирал,/Ph.D/ профессор Ц.Шаравцэрэн, Уран сайхны удирдагч,МУУГЗ,профессор Ц.Пүрэвхүү, Лимбэ хөгжмийн багш,Япон дахь Монголын уламжлалт холбооны тэргүүн М.Лхагвагэрэл нар үг хэллээ.
Энэхүү нэр хүндтэй уралдаанд Монгол, Япон, ОХУ, БНХАУ зэрэг олон улсын авьяаслаг өсвөрийн болон залуу 45 оролцогч оролцож, лимбэ хөгжмийн яруу тансаг эгшгээр тайзыг хөглөн, ур чадвар, сэтгэл зүрхээ сорин өрсөлдөж байна.
Нээлтийн ёслолын үеэр багшийнхаа урлаг, боловсролын салбарт оруулсан үнэт хувь нэмрийг дурсаж, түүний өв соёлыг үргэлжлүүлэх шинэ үеийн залгамж халааг харах бахархалт мөчүүд өрнөлөө.
 Уралдааны эхний шат амжилттай үргэлжилж байна.
Авьяас билгийн гал цог, хөдөлмөр зүтгэлийн үр шимийг тун удахгүй тайзнаас мэдрэх болно.
Оролцогчдодоо өндөр амжилт хүсье!
Лимбэний эгшиг улам бүр дэлхийд цуурайтах болтугай!
Уралдааны зохион байгуулах комисс
2026 оны 03 сарын 01 өдөр
2026-03-01
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.