Мэдээ мэдээлэл

“Миний тайз–VI” уралдаан амжилттай эхэллээ

МУУГЗ, дэд профессор Н.Оюуны нэрэмжит “Миний тайз–VI” гоцлол бүжигчдийн уралдаан 2026 оны 03 сарын 12-ны өдөр нээлтээ хийж, 1-р шатны шалгаруулалт амжилттай эхэллээ.
Энэ удаагийн уралдаанд Сонгодог бүжиг, Монгол бүжиг, Контемпорари бүжиг гэсэн 3 төрлөөр нийт 74 оролцогч авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлдөж байна. Залуу гоцлол бүжигчид тайзнаа өөрсдийн хөдөлгөөний уран сайхан, тайзны мэдрэмж, ур чадвараа гайхалтай илэрхийлж уралдааны уур амьсгалыг эрч хүчээр дүүргэж байна.
Энэхүү уралдаан нь бүжгийн урлагийн залуу авьяастнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх,бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тайзны туршлага хуримтлуулах чухал талбар болсоор ирсэн уламжлалтай.
Уралдааны шилдэг оролцогчид тодрох мөч ойртсоор байна.
✨ “Миний тайз–VI” Залуу бүжигчдийн авьяас, мөрөөдлийн тайз.
Монгол улсын Консерватор
Уран бүтээл хамтын ажиллагааны алба
Бүжгийн тэнхим
2026-03-12
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.