Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Ж.Чулууны нэрэмжит Өсвөрийн хөгжимчдийн Олон улсын XII уралдааныг шүүхээр хүрэлцэн ирсэн Белгийн хөгжмийн академийн хүндэт профессор Даниел Глинер, ОХУ-ын Эрхүү хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн сургуулийн захирал, ОХУ-ын соёлын гавъяат ажилтан А.Дурбажева нарыг Монгол Улсын Консерваторын багш удирдлагын төлөөллийн хамт хүлээн авч уулзав.
Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Ж.Чулууны нэрэмжит Өсвөрийн хөгжимчдийн Олон улсын XII уралдааныг шүүхээр хүрэлцэн ирсэн Белгийн хөгжмийн академийн хүндэт профессор Даниел Глинер, ОХУ-ын Эрхүү хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн сургуулийн захирал, ОХУ-ын соёлын гавъяат ажилтан А.Дурбажева нарыг Монгол Улсын консерваторын багш удирдлагын төлөөллийн хамт хүлээн авч уулзав. Манай хөгжмийн урлагт шамдаж буй сурагч хүүхдүүдийг, багш сурган хүмүүжүүлэгчдийг, их урлагийн салбарыг бүхэлд нь өндрөөр үнэлж ярьж байгааг сонсоход үнэхээр бахархам байлаа. Урлаг, гоо сайханы мэдрэмж газар газрын хүмүүсийг ойртуулдгийг сануулсан найрсаг дулаан уулзалт боллоо. Уралдаанд нь амжилт хүсье!
2026-04-11