Мэдээ мэдээлэл

Дэлхийн хэмжээний хүмүүнлэгийн үйлстэн, эмч, профессор Барри Керзин Монгол Улсын Консерваторт хүрэлцэн ирж, багш, ажилтан, оюутан суралцагчдад илтгэл тавина.

Дэлхийн хэмжээний хүмүүнлэгийн үйлстэн, эмч, профессор Барри Керзин Монгол Улсын Консерваторт хүрэлцэн ирж, багш, ажилтан, оюутан суралцагчдад хүн чанар, хүмүүнлэг сэтгэл, ёс зүй, өөрийгөө болон бусдыг ойлгон хайрлах, орчин үеийн сэтгэл зүйн өөрчлөлт, дэвшил, хиймэл оюуны хэрэглээний талаар сонирхолтой илтгэл тавина. Тэрээр сүүлийн 37 жилийн хугацаанд Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын дэргэд эмчээр ажиллан, олон улсын зорилтот бүлгийн эмзэг давхаргын иргэдэд үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, хүмүүнлэгийн үйлсэд өөрийгөө зориулан ажилласаар байна.

2026-04-12
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.