Уралдааны ивээн тэтгэгч “Эгшиглэн Магнай” ХХК үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойгоо угтан, ирээдүйн шинэ залуу хөгжимчдийг дэмжих зорилгын хүрээнд уралдаанд оролцсон 170 гаруй бяцхан хөгжимчдөд гарын бэлэг гардууллаа.
Ж.Чулууны нэрэмжит залуу хөгжимчдийн уралдаан – Бяцхан авьяастнуудын гайхамшигт фестиваль.
Монгол Улсын Ардын жүжигчин,Төрийн шагналт,удирдаач Ж.Чулууны нэрэмжит Залуу хөгжимчдийн XII уралдааны хамгийн бяцхан оролцогчид болсон төгөлдөр хуурын авьяаслаг хүүхдүүд 2026 оны 04 сарын 07 өдөр Фестивалийн тайзнаа амжилттайгаар сэтгэл догдлуулсан тоглолтоо толилууллаа. Тэдний цэвэр тунгалаг хөг эгшиг, чин сэтгэлийн илэрхийлэл нь мэргэжлийн урлагийн ирээдүй ямар гэрэл гэгээтэй,итгэл дүүрэн байгааг тодхон харуулсан онцгой мөч байв.
Уралдааны ивээн тэтгэгч “Эгшиглэн Магнай” ХХК үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойгоо угтан, ирээдүйн шинэ залуу хөгжимчдийг дэмжих зорилгын хүрээнд уралдаанд оролцсон 170 гаруй бяцхан хөгжимчдөд гарын бэлэг гардууллаа.Мэргэжлийн урлагийн боловсролыг дэмжин ажиллаж буй тус хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Ирээдүйн их урлагийн эзэд болсон хүүхэд багачууддаа улам их амжилт, урам зориг, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе!
Монгол Улсын Консерватор
Уралдааны зохион байгуулах хороо
2026-04-08