Мэдээ мэдээлэл

БАЯРЫН МЭДЭЭ  Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан “Nouvelles Étoiles” олон улсын залуу хөгжимчдийн нэр хүндтэй уралдаанд Монгол Улсын Консерваторын Гобой хөгжмийн II курсын оюутан Ганбатын Нандинцэцэг амжилттай оролцож III байрын шагнал эзэлсэн бахдам амжилтыг үзүүллээ. Тэрээр энэхүү амжилтынхаа үр дүнд 2026 оны 7 сард Парис хотноо зохион байгуулагдах олон улсын мастер класс-д оролцох эрхийг авч, мэргэжлийн багш МУГБ, профессор Г.Ширчинбаатарын хамт оролцохоор боллоо.

БАЯРЫН МЭДЭЭ
Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан “Nouvelles Étoiles” олон улсын залуу хөгжимчдийн нэр хүндтэй уралдаанд Монгол Улсын Консерваторын Гобой хөгжмийн II курсын оюутан Ганбатын Нандинцэцэг амжилттай оролцож III байрын шагнал эзэлсэн бахдам амжилтыг үзүүллээ.
Тэрээр энэхүү амжилтынхаа үр дүнд 2026 оны 7 сард Парис хотноо зохион байгуулагдах олон улсын мастер класс-д оролцох эрхийг авч, мэргэжлийн багш МУГБ, профессор Г.Ширчинбаатарын хамт оролцохоор боллоо.
Монголын залуу хөгжимчдийн ур чадвар, хөдөлмөр зүтгэлийг олон улсын тавцанд өндөр үнэлүүлсэн энэхүү амжилт нь манай сургуулийн нэр хүндийг олон улсад өргөсөн бахархам үйл явдал юм.
Авьяаслаг оюутандаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!
Монгол Улсын Консерваторын захиргаа
Уран бүтээл хамтын ажиллагааны алба
2026-04-06
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.