ОЛОН УЛСЫН НААДАМД МОНГОЛ БҮТЭЭЛ ЭГШИГЛЭЛЭЭ Монгол Улсын Консерваторын Хөгжим судлал, зохиомж, удирдаачийн тэнхимийн багш, хөгжмийн зохиолч, дэд профессор Х.Алтангэрэл 2026 оны 3 сарын 24-нд Оросын Холбооны Буриад улсын нийслэл Улаан-Үүд хотноо зохион байгуулагдсан “ХАШ ЛИМБЭНИЙ АЯЛГУУ” олон улсын хөгжим, бүжиг, яруу найргийн анхдугаар наадамд Дорнод Сибирийн Соёлын дээд сургуулийн урилгаар амжилттай оролцоод ирлээ.
ОЛОН УЛСЫН НААДАМД МОНГОЛ БҮТЭЭЛ ЭГШИГЛЭЛЭЭ
Монгол Улсын Консерваторын Хөгжим судлал, зохиомж, удирдаачийн тэнхимийн багш, хөгжмийн зохиолч, дэд профессор Х.Алтангэрэл 2026 оны 3 сарын 24-нд Оросын Холбооны Буриад улсын нийслэл Улаан-Үүд хотноо зохион байгуулагдсан “ХАШ ЛИМБЭНИЙ АЯЛГУУ” олон улсын хөгжим, бүжиг, яруу найргийн анхдугаар наадамд Дорнод Сибирийн Соёлын дээд сургуулийн урилгаар амжилттай оролцоод ирлээ.
Тус наадмын тайзнаа:
• Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Намрын бодол” (лимбэ, төгөлдөр хуур) бүтээлийг Дорнод Сибирийн Соёлын дээд сургуулийн оюутан Милана Садуллаева, концертмейстер Елена Макарова нар эгшиглүүлсэн бол “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжгийн Ханддорж вангийн “Андгай” арийг Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин, Буриадын Ардын жүжигчин Н.Мөнхзул, концертмейстер Светлана Степанова нар хамтран хүргэж үзэгч олны талархлыг хүлээлээ.
Монгол Улсын Консерватор
Уран сайхны зөвлөл
2026-04-01