З.Хангалын нэрэмжит мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимээс зохион байгуулсан Концерт–хэлэлцүүлэг 2026 оны 4 сарын 1-ний өдөр Концертын Б танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Концерт–хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
З.Хангалын нэрэмжит мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимээс зохион байгуулсан Концерт–хэлэлцүүлэг 2026 оны 4 сарын 1-ний өдөр Концертын Б танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээнд 9–12 дугаар ангийн сурагчид болон бакалавр, магистрын түвшний оюутнууд өргөнөөр оролцож, өөрсдийн бэлтгэсэн хөгжмийн зохиолуудыг тайзнаа толилуулсан юм.
Энэ удаагийн концерт–хэлэлцүүлгийн онцлог нь оролцогчид зөвхөн тоглолт үзүүлэхээс гадна тухайн бүтээлийн илэрхийлэл, тайлбар, хөгжимдөх арга барилын талаар нээлттэй ярилцаж, санал бодлоо солилцсон явдал байв. Оюутан, сурагчид өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, бүтээлч мэтгэлцээн өрнүүлсэн нь арга хэмжээний үнэ цэнийг улам нэмэгдүүлж өгсөн юм.
1. 11а Г. Анар – Дебюсси Вальс романтик
2. 1к Н. Цогт- Лист Паганини /6
3. 2к Н. Бодьзавъяа- Шостакович прелюди фуга
4. 12а М. Жаргалан- Бах Прелюдий Фуга
5. 9а А. Түшигт- Капустин этюд 1
6. 10а Н. Саруул- Шопен этюд 25-11
7. 12а Аяс – E. Wild – etud
8. 9а Цэцлэн- Рахманинов- этюд 33- 7
9. 9а- Э. Аялгуу- Шопен- этюд 25-2
10. 9а- Э. Намуун- Гончигсумлаа прелюди
11. 8а Тавилан- Шопен этюд 10-4
12. 9а Энхсаруул- Б.Шарав “Энгэрийн гурван хайлаас”
Урлагийн боловсрол – хамтын хөгжил
З.Хангалын нэрэмжит мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхим
2026-04-01