Master Class Мэргэжлийн төгөлдөр хуурын I тэнхимийн багш, төгөлдөр хуурч Батбилэгийн Бат-Эрдэнийн мастер класс /нээлттэй хичээл/ 2026 оны 03-р сарын 11-ний өдөр Монгол Улсын Консерваторын Концертын “А” танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Master Class
Мэргэжлийн төгөлдөр хуурын I тэнхимийн багш, төгөлдөр хуурч Батбилэгийн Бат-Эрдэнийн мастер класс /нээлттэй хичээл/ 2026 оны 03-р сарын 11-ний өдөр Монгол Улсын Консерваторын Концертын “А” танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус нээлттэй хичээлд:
6а ангийн сурагч Гүен
9а ангийн сурагч Хангай
10а ангийн сурагч Ирмүүн нар
F. Liszt – Liebestraum
F. Chopin – Etude op.25 No.9
F. Liszt – La Campanella
зэрэг бүтээлүүдийг хөгжимдөж оролцлоо.
Б.Бат-Эрдэнэ багш сурагчдад хөгжмийн зохиол дээр ажиллах үндсэн зарчим, гүйцэтгэлийн нарийн техник, олон талт арга барил, сэтгэл зүйн бэлтгэл, төвлөрлийн чухлыг өөрийн биеэр тоглон үзүүлж, ойлгомжтой, сонирхолтой байдлаар тайлбарлан, чөлөөтэй харилцан ярилцсан нь өндөр өгөөжтэй, үр дүнтэй хичээл боллоо.
Өөрийн үнэт туршлага, мэдлэгээ харамгүй хуваалцсан Б.Бат-Эрдэнэ багшдаа гүн талархал илэрхийлье.
Мэргэжлийн төгөлдөр хуурын I тэнхим
2026-03-20