Мэдээ мэдээлэл

MASTERCLASS: Итали улсын нэрт төгөлдөр хуурч Паоло Скафарелла болон Серена Валуцци нарын Монгол Улсын Консерваторын мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн оюутан, сурагчдад зориулсан нээлттэй хичээл зохион байгуулагдах гэж байна.

MASTERCLASS
Итали улсын нэрт төгөлдөр хуурч Паоло Скафарелла болон Серена Валуцци нарын Монгол Улсын Консерваторын мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн оюутан, сурагчдад зориулсан нээлттэй хичээл зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү хичээл нь 2026 оны 3-р сарын 30-ны өдөр, 13:00 цагт, Монгол Улсын Консерваторын 302 тоот танхимд болно.
Мөн тэд 2026 оны 03 сарын 29-ны ням гарагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт
“Fortepiano: P.I. Tchaikovsky & F. Liszt” тоглолтоо
удирдаач Ц.Тэлмүүн-Очирын хамт толилуулах юм.
Нээлттэй хичээлийг зохион байгуулах боломжийг бүрдүүлж өгсөн УДБЭТ-ын хамт олонд гүн талархал илэрхийлье.
  •  Тоглолт: 2026.03.29
  •  Цаг: 17:00
  •  Байршил: УДБЭТ
  •  Нээлттэй хичээл: 2026.03.30
  •  Цаг: 13:00
  •  Байршил: МУК, 302 тоот танхим
2026-03-26
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.