МЭРГЭЖЛИЙН УРЛАГИЙН ИРЭЭДҮЙН ИХ МАСТЕРУУД ТОДОРСОН ТҮҮХЭН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ Монгол Улсын Консерватор, Ж.Чулуун сангаас хамтран уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, нэрт хөгжмийн зохиолч, удирдаач, сурган хүмүүжүүлэгч багш Ж.Чулууны нэрэмжит Олон улсын Залуу хөгжимчдийн XII уралдаан 2026.04.06–04.12 өдрүүдэд Монгол Улсын Консерваторын концертын танхимууднаа амжилттай зохион байгуулагдаж, авьяас билгийн шилдгүүдээ тодрууллаа.
Монгол Улсын Консерватор, Ж.Чулуун сангаас хамтран уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, нэрт хөгжмийн зохиолч, удирдаач, сурган хүмүүжүүлэгч багш Ж.Чулууны нэрэмжит Олон улсын Залуу хөгжимчдийн XII уралдаан 2026.04.06–04.12 өдрүүдэд
Монгол Улсын Консерваторын концертын танхимууднаа амжилттай зохион байгуулагдаж, авьяас билгийн шилдгүүдээ тодрууллаа.
Уралдаанд төгөлдөр хуур, хийл, эрдүү хийл, морин хийл, контрбасс гэсэн хөгжмийн төрлөөр 6–20 насны 360 гаруй оролцогч 5 насны ангилалд өрсөлдөн, ур чадвар, авьяас билэг,хүч хөдөлмөрөө сорин оролцсон нь онцлох үйл явдал болсон юм.
Шагнал гардуулах ёслол, Гала тоглолт 2026.04.13-нд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа ёслол төгөлдөр болж, ирээдүйн мэргэжлийн урлагийн шилдэг уран бүтээлчид тодрон гялалзлаа.
Уралдаанд олон улсын нэр хүндтэй шүүгчид болох Бельги улсын хөгжмийн академийн хүндэт профессор Даниел Глинер
ОХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Эрхүү хотын Ф.Шопены нэрэмжит сургуулийн захирал А.Дурбажева нар урилгаар ажиллаж
Монгол Улсын Консерваторын шилдэг уран бүтээлч багш нар шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллав.
ГРАН ПРИ ШАГНАЛ
“А” ангиллын оролцогч, төгөлдөр хуурч Н.Цогт хүртлээ.
Түүний мэргэжлийн багш: МУК-ийн хүндэт профессор, төгөлдөр хуурч Д.Бурмаа
Ирээдүйн их мастерууд, маргаашийн урлагийн тод одод эндээс төрөн гарч байна!
УРАЛДААНЫ ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Монгол Улсын Консерватор
Ж.Чулуун сан
ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД:
Боловсролын яам
Соёл,спорт,аялал жуулчлал,залуучуудын яам
Боловсролын ерөнхий газар
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр
Улсын Филармони
Unicef НҮБ-ын Хүүхдийн сан
“Egshiglen” music shop
“Grand Khaan” irish pub
Дэлхийн мөрөөдлийн сургууль
Хэвлэл мэдээллийн дэмжигч:
МҮОНРТ
Монголtv
StarTv
UBS
TV5
Unigue production.
Уралдааны зохион байгуулагчид болон оролцогчид багш нартаа халуун баяр хүргэе.
2026-04-14