Мэдээ мэдээлэл

“УРЛАГИЙН ЭХ УНДАРГА–2026”

Мэргэжлийн урлагийн их сургууль Монгол Улсын Консерватор-ын 88 дахь хичээлийн жилийн “Урлагийн эх ундарга–2026” тайлан тоглолт 2026 оны 05 сарын 04-ний өдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын сүр жавхлант тайзнаа амжилттай тоглогдлоо. 🎶
Энэхүү уран бүтээлийн их баярт:
Олон улсын болон улсын уралдааны Гран при, Тэргүүн байрын шагналтнууд
Симфони найрал хөгжим
Үндэсний найрал хөгжим
Үлээвэр найрал хөгжим
Цохивор хөгжмийн чуулга
Хийлийн том,бага чуулга
Циркийн уран бүтээлчид
Бүжигчид
зэрэг 500 гаруй уран бүтээлч багш, оюутан, сурагчид оролцож, үзэгч олондоо шилмэл бүтээлүүдээ өргөн барилаа.
Урлагийн гал бадарч, авьяас чадвар ундарсан энэ үдэш үзэгчдийн сэтгэлд мартагдашгүй дурсамж үлдээж, Монголын урлагийн ирээдүй хэрхэн гэрэлтэж байгааг тодхон харуулсан гайхамшигт тоглолт боллоо.
Уран бүтээлчиддээ баяр хүргэж, цаашдын их амжилтыг хүсэн ерөөе!
МонголУлсын Консерваторын захиргаа
Уран сайхны зөвлөл
2026-05-04
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.