МОНГОЛ-ГЕРМАНЫ БОЛОВСРОЛЫН СОЛИЛЦООНЫ 100-ЖИЛД
Монгол, Германы боловсролын солилцооны 100 жилийн ойд зориулсан Герман-Монголын соёлын долоо хоногийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам,Боловсролын яам,ССАЖЗЯ, Монгол Улсын Консерватор хамтран зохион байгуулсан “Жазз үдэш” тоглолт Монгол Улсын Консерваторын Концертын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд хатагтай Б.Батцэцэг
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Хэльмут Кулитц
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх хатагтай Б.Сэргэлэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх ноён Э.Одбаяр нар оролцлоо.
“Жазз үдэш” тоглолтыг нээж ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Хэльмут Кулитц, Монгол Улсын Консерваторын захирал, /Ph.D/ профессор Ц.Шаравцэрэн нар мэндчилгээ дэвшүүлэн үг хэлэв.
Хоёр улсын боловсрол, соёлын хамтын ажиллагааны түүхэн 100 жилийн ойг хөгжим, урлагаар дамжуулан тэмдэглэсэн энэхүү үдэш нь найрамдал, соёлын харилцааны үнэ цэнийг улам тодотгосон онцгой арга хэмжээ боллоо.
2026 оны 05 сарын 12 өдөр
2026-05-12