ОЛОН УЛСЫН ТҮВШНИЙ ТӨГӨЛДӨР ХУУР ХӨГЛӨӨЧ БЭЛТГЭХ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ
ОЛОН УЛСЫН ТҮВШНИЙ ТӨГӨЛДӨР ХУУР ХӨГЛӨӨЧ БЭЛТГЭХ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ
Эрхэм төгөлдөр хуурчид, хөгжимчид, хөгжмийн багш нар болон сонирхогчид та бүхнийг ОХУ-ын Москва хотын “440 Hertz” төгөлдөр хуурын хөглөөч, мастеруудыг бэлтгэн гаргадаг мэргэжлийн сургуулийн Монгол Улсад зохион байгуулагдах гэж буй танхимын сургалтанд урьж байна
Монгол Улсад Төгөлдөр Хуур хөгжмийн Мэргэжлийн хөглөөч мастерууд хомс, мэргэжлийн урлагийн байгууллагууд болон мэргэжлийн сургуулиудад туршлагатай, мэргэшсэн боловсон хүчний дутагдалтай, хөглөөчийн эрэлт хэрэгцээ их, бодлогын хүрээнд тэдгээр мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах, дадлагажуулах нэн шаардлагатай байдаг учир тулгамдаж буй энэ асуудлыг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулах үүднээс “Монголын Мэргэжлийн Төгөлдөр Хуурчдын Холбоо”-ноос санаачлан Монгол Улсын Консерватор болон “Мэргэжлийн Төгөлдөр Хуурын Тэнхим”-тэй хамтран ОХУ-ын Москва хотоос Мэргэжлийн мастер багш нарыг урьж тус сургалтыг эх орондоо зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалт нь “Төгөлдөр хуур хөглөөч” мэргэжилтнийг бэлтгэхэд зориулагдсан бөгөөд уг сургалтанд хөгжмийн онолын суурь мэдлэгтэй, хөгжмийн боловсрол эзэмшсэн, 17-оос дээш насны хүн бүр анхан шатнаас нь эхлэн суралцах боломжтой. Мөн дадлага туршлагаар хөгжим хөглөж сурсан хөглөөчид туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх зорилгоор мөн хамрагдах боломжтой юм.
“Суурь” буюу Пианино хөглөх сургалтын хөтөлбөрт 40 гаруй сэдэв багтсан бөгөөд үүнд:
• Төгөлдөр хуурын үүсэл хөгжил, түүх
• Дуу авианы физик ба тембр үүсэх зарчим
• Тааруулах түлхүүртэй ажиллах техник
• Темпераци болон төгөлдөр хуур тааруулах систем
• Механизм, клавиатур, педалийн тохируулга
• Утас солих болон жижиг засвар үйлчилгээ
• Оношлогоо, цэвэрлэгээ, харилцагчтай ажиллах арга зүй
• Засвар үйлчилгээний багаж хэрэгсэл, сэлбэг хэрэгсэл
“Ахисан” буюу Рояль хөглөх сургалтын хөтөлбөрт:
•10 цагийн онолын хичээл
•Суралцагч бүрд 3 цагийн ганцаарчилсан дадлага бүхий эрчимжүүлсэн сургалт.
ХУВААРЬ БА ХУГАЦАА:
Үргэлжлэх нийт хугацаа: [2 долоо хоног /
”Пианино” хөглөгөө буюу суурь мэдлэгээ авах сургалт /9 өдрийн сургалт + 1 өдрийн шалгалт/
Эхлэх огноо: 2026 оны [08-р сарын 31-09 сарын 11]
”Рояль” хөглөгөө буюу ахисан түвшиний сургалт /3 өдрийн сургалт/
Эхлэх огноо: 2026 оны [09-р сарын 13-15]
ШАЛГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ӨГСӨН ТӨГСӨГЧ БҮР:
– Сургалт төгссөн сертификат
– Төгөлдөр хуур хөглөөчийн үнэмлэх
– “440 Hertz” сургуулийн төгсөгчдийн олон улсын цахим бүлэгт нэгдэх эрх
– Төгөлдөр хуур хөглөөчийн цахим номын багц
ӨДӨР БҮР:
• Лекцийн өмнө багштай ганцаарчилсан дадлага
• Лекц семинар
• Лекцийн дараа багшийн удирдлага дор групп дадлага хийгдэнэ.
*** СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛУУД:
– ОУ-ын түвшний боловсрол: ОХУ-ын Москва хотын төгөлдөр хуурын мастеруудын лекц болон практик хичээлүүдийг төрөлх хэл дээрээ үзэж, туршлага судлан мэргэших боломж
– Практик дадлага: Мэргэжлийн багшийн удирдлага дор бодит төгөлдөр хуур дээр ажиллана.
– Багаж хэрэгсэл: Сургалтын явцад ашиглах хөглөх түлхүүр болон тохиргоо засвар хийх багаж хэрэгсэлээр бүрэн хангана.
– Ажлын байр: Сургалтаа амжилттай төгссөн шилдэг суралцагчдыг цаашид хамтран ажиллах захиалгат ажлаар дэмжинэ.
– Монголд улсад эрэлт хэрэгцээ бүхий уг мэргэжилээр суралцаж мэргэшиснээр орлого олох, ажлын байртай болох боломжтой.
*** БҮРТГЭЛИЙН ХОЛБООС
СУРГАЛТЫН ТӨЛБӨР БА БАТАЛГААЖУУЛАЛТ :
- ”Пианино” хөглөгөө буюу суурь сургалтын төлбөр / 2,200,000₮/
- ”Рояль” хөглөгөө буюу ахисан түвшиний сургалт /500,000₮/
*** УРАМШУУЛАЛ:
“Суурь” сургалт болон “Рояль” сургалтад хамт бүртгүүлсэн суралцагдад үнийн хөнгөлөлттэй буюу /2.500.000₮/-өөр суралцах боломжийг олгож байна.
Бүртгэлийг баталгаажуулахын тулд сонгосон сургалтын төлбөрийг доорх дансанд бүрэн шилжүүлж, баримтын зургийг хавсаргана уу.
Дансны дугаар:
[Худалдаа Хөгжлийн Банк – MN740004000499551149
Хүлээн авагч:
[Мөнхжаргалын Мишээл]
Гүйлгээний утга:
[Таны утасны дугаар, Овог, Нэр,]
Монгол Улсад ховор боловч өндөр эрэлттэй энэхүү мэргэжлийг эх орондоо эзэмшиж, ОУ-ын мастеруудаас суралцаж Мэргэжлийн төгөлдөр хуур хөглөөч болох ховор боломжийг бүү алдаарай.
** Суралцагчдын тоо хязгаартай тул тоо нь гүйцсэн тохиолдолд бүртгэлийг хугацаанаас өмнө хаахыг анхаарна уу.
** БАЙРШИЛ: Монгол Улсын Консерватор
** ХУГАЦАА: 2026/08/ 31-09/15 хүртэл
** УТАС: 8003-0131, 8699-1007
2026-07-20