МОНГОЛ, ЧИЛИЙН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХАМТАРСАН ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
Монгол Улсын Консерваторын Сонгодог болон Жазз хөгжмийн тэнхимийн шилдэг оюутнууд Чили улсын нэрт гитарчин, багш, хөгжмийн зохиолч, найруулагч Моа Эдмундс Гевара, флейт хөгжимчин Томас Карраско Губернатис нартай хамтран уран бүтээлээ толилуулах гэж байна.
Тоглолтоор Вилья-Лобос, Пьяццолла, Вивальди зэрэг суут хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэхээс гадна Монгол ардын хөгжмийн сэдвээр Моа Эдмундсын тусгайлан найруулсан шинэ бүтээл дэлхийд анх удаа сонсогдох онцгой мөч тохионо.
Энэхүү тоглолт нь хоёр орны соёл, урлагийн харилцааг бэхжүүлж, олон улсын уран бүтээлчид болон залуу хөгжимчдийн хамтын ажиллагааг харуулах онцгой үдэш байх болно.
Огноо: 2026 оны 10 сарын 22 өдөр 18:00 цагаас
Байршил: Монгол Улсын Консерваторын Концертын А танхим
Сонгодог гитарын уран чадвар, танхимын хөгжмийн гайхамшигт эгшгийг мэдрэх энэхүү хүндэтгэлийн тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна!
2026-10-13