“VIRTUOSO” 2026 ТЕХНИКИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Суут хөгжмийн зохиолч Черни мэндэлсний 235 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Консерваторын Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимээс зохион байгуулсан “VIRTUOSO” 2026 техникийн уралдаан хоёр өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээний хүрээнд нээлтийн тоглолт, эрдэм шинжилгээний хурал болон мэргэжлийн сурагч, оюутнуудын дундах техникийн уралдааныг зохион байгуулж, нийт 107 оролцогч зургаан ангилалд ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Энэхүү арга хэмжээ нь зөвхөн уралдаан тэмцээнээр хязгаарлагдсангүй. Монгол Улсын Консерваторын мэргэжлийн төгөлдөр хуурын багш нар гоцлол тоглолтоо толилуулж, сурагч, оюутнууддаа мэргэжлийн ур чадвар, уран бүтээлийн үлгэр дуурайл үзүүлэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж, судалгаа, мэдлэг, туршлагаа хуваалцсан нь онцлог байлаа.
Ийнхүү ур чадвар, эрдэм мэдлэг, уран бүтээлийг хослуулсан үр өгөөжтэй арга хэмжээ Монгол Улсын Консерваторын Концертын А, Б танхимд амжилттай зохион байгуулагдаж, ирээдүйн мэргэжлийн төгөлдөр хуурчдын хөгжил, уран бүтээлийн өсөлтөд үнэтэй хувь нэмэр орууллаа.
ТАЛАРХАЛ
Ирээдүй хойч үеийн мэргэжлийн хөгжимчдийн хөгжил, боловсрол, ур чадварыг дэмжин, урлагийн салбарын залгамж халааг бэлтгэх үйлсэд үргэлж хамтран ажилладаг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Монгол Улсын Консерваторын төгсөгч Б.Одбаяр болон “Нэгүн” студийн хамт олонд уралдааныг дэмжин ажилласан явдалд гүн талархал илэрхийлье.
Та бүхний дэмжлэг, хамтын ажиллагаа нь залуу хөгжимчдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, мэргэжлийн урлагийн боловсролын чанарыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж байна.
Урлагийн ирээдүй болсон авьяаслаг хүүхэд, залуусынхаа хөгжилд хамтдаа хөрөнгө оруулж, Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн залгамж халааг бэлтгэх их үйлсэд амжилт хүсье!
I ангилал
I байр – Д.Урин 3а
Мэргэжлийн багш: Ц.Мягмарцэрэн
II байр – Г.Бүрд 3а
Мэргэжлийн багш: Ш.Гүльфайруз
III байр – Х.Байгаль 2а
Мэргэжлийн багш: Н.Мөнхтуяа
Тусгай байр – О.Амартүвшин 2а
Мэргэжлийн багш: Т.Булган
Тусгай байр- М.Сийлэн 3а
Мэргэжлийн багш: Т.Нямсүрэн
II ангилал
I байр: Б.Ханбилиг 5а
Мэргэжлийн багш:Т.Нямсүрэн
II байр- М.Мөнх-Ирээдүй 5а
Мэргэжлийн багш: О.Лхагвасүрэн
II байр- А.Ачмаа 5а
Мэргэжлийн багш: О.Лхагвасүрэн
III байр – С.Пүрэвсүрэн 5а
Мэргэжлийн багш: О.Лхагвасүрэн
III байр- Т.Тэргэл 4а
Мэргэжлийн багш: Т.Нямсүрэн
III байр- Б.Яруу 5а
Мэргэжлийн багш: Н.Мөнхтуяа
Тусгай байр – Н.Танангоо 5а
Мэргэжлийн багш: Г.Оюун-Эрдэнэ
III ангилал
I байр – Б.Гүен 7а
Мэргэжлийн багш: Г.Оюун-Эрдэнэ
II байр – Г.Бадмаараг 6а
Мэргэжлийн багш: О.Лхагвасүрэн
III байр – А.Содбаяр 7а
Мэргэжлийн багш: Ж.Ариунзаяа
III байр- Б.Очир-Эрдэнэ 7а
Мэргэжлийн багш: Т.Нямсүрэн
Тусгай байр – Ж.Нарансүлд 7а
Мэргэжлийн багш: Ч.Тунгалаг
IV ангилал
I байр- Э.Ирмүүн 9а
Мэргэжлийн багш: Т.Нямсүрэн
II байр- М.Маргад 9а
Мэргэжлийн багш: Ж.Ариунзаяа
II байр- З.Есүй 9а
Мэргэжлийн багш: Г.Оюун-Эрдэнэ
III байр- Д.Аялгуу 8а
Мэргэжлийн багш: Н.Мөнхтуяа
Тусгай- Б.Хүслэн 8а
Мэргэжлийн багш:О.Лхагвасүрэн
V ангилал
I байр А.Агиймаа 11а
Мэргэжлийн багш: Б.Орхон
II байр Ц.Төгсбуян 10а
Мэргэжлийн багш:Б.Бат-Эрдэнэ
II байр Н.Саруул 10а
Мэргэжлийн багш: Н.Ганчимэг
III байр Ц.Азнааш 11а
Мэргэжлийн багш: Г.Болормаа
III байр Г.Хулан 11а
Мэргэжлийн багш: Ш.Ариунаа
Тусгай байр Б.Аялуун 11а
Мэргэжлийн багш: Г.Болормаа
VI ангилал
I байр Т.Марал IIIk
Мэргэжлийн багш: Г.Оюун-Эрдэнэ
II байр О.Ирмүүн 11а
Мэргэжлийн багш: О.Лхагвасүрэн
2026-10-16