ҮЛЭЭВЭР, ЦОХИВОР ХӨГЖМИЙН ТЭНХИМИЙН БАГШ НАРЫН ХАМТАРСАН ТОГЛОЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Монгол Улсын Консерваторын Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхимийн багш нарын хамтарсан тоглолт 2026 оны 10 сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, үзэгчдийн сэтгэлд хөг аялгуу, уран бүтээлийн мартагдашгүй дурсамж үлдээлээ.
Тус тоглолтод гоцлол болон цөөхүүл хөгжим, үлээвэр найрал хөгжмийн бүтээлүүд эгшиглэж, багш нарын мэргэжлийн ур чадвар, уран бүтээлийн онцлог, хөгжмийн гайхамшигт ертөнцийг үзэгчдэд мэдрүүлсэн сэтгэл хөдлөм үдэш боллоо.
Хөгжмийн олон өнгө аяс, уран бүтээлчдийн нэгдэл, тайзнаа амилсан гайхамшигт эгшиг аялгуу нь мэргэжлийн урлагийн боловсролын үнэ цэн, багш уран бүтээлчдийн хөдөлмөр, авьяас чадварыг тодотгосон онцгой үйл явдал байв.
Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй багш нартаа уран бүтээлийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Монгол Улсын Консерватор
Уран бүтээл хамтын ажиллагааны алба