Мэдээ мэдээлэл

20 ЖИЛИЙН ДАРАА ИТАЛИЙН ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ДАХИН ТОГЛОЛОО

Монгол Улсын Консерваторын З.Хангалын нэрэмжит Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш С.Одгэрэл 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр БНХАУ-ын Бээжин хот дахь Италийн Элчин сайдын яамны дэргэдэх Италийн Соёлын төвд бие даасан тоглолтоо амжилттай толилууллаа.
Тэрбээр анх 2006 онд Италийн Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар явахынхаа өмнө тус Элчин сайдын яаманд тоглож байсан бөгөөд 20 жилийн дараа уран бүтээлчийн хувиар дахин урилгаар очиж, Италийн алдарт Fazioli төгөлдөр хуур дээр бие даасан тоглолтоо толилуулсан нь онцгой утга учиртай үйл явдал боллоо.
Урлагийн боловсрол, уран бүтээлийн үнэ цэнийг олон улсад түгээн дэлгэрүүлж, Монголын төгөлдөр хуурын урлагийн нэр хүндийг өндөрт өргөж яваа багш С.Одгэрэлдээ халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээл, багшлах үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
Хөгжмийн урлагийн замнал нь олон улсын тайзнаа улам өргөжин дэлгэрэх болтугай!

2026-10-29
© 2020. www.conservatory.edu.mn | All Rights Reserved.